Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдав

2017-01-24

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав. 
Дорнод аймгийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 100 дугаар тогтоолоор 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталсан бөгөөд тус зөвлөл өнөөдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр анхдугаар хуралдаанаа хийлээ.
Хуралдаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга, салбар зөвлөлийн орлогч дарга, зөвлөлийн гишүүн, Цагдаагийн газрын дарга Л.Ариунбат, Дорнод аймаг дахь Шүүхийн Тамгын дарга Ц.Мөнхсайхан, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Мөнхтуяа, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажил хариуцсан ажилтан М.Цэрэндаваа нар оролцож, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн хүрээнд аймгийн хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах, архидан согтуурахтай тэмцэх, гал түймэр, замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, сумдын салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр 17 зүйл, 60 заалт бүхий төлөвлөгөөг батлав.
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 134 дүгээр зарлигаар шинэчлэн баталсан бөгөөд тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Хууль зүй дотоод хэргийн сайдаар ахлуулсан Улсын Дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн шүүгч, Батлан хамгаалахын дэд сайд, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд, Эрүүл мэндийн дэд сайд, тагнуулын Ерөнхий газрын дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын 31 албан тушаалтан багтсан байдаг юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4148
2834 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%