УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтад эхний ээлжинд Өлгий, Бугат, Алтай, Дэлүүн, Ногооннуур сумдын ИТХ-ын Төлөөлөгчид хамаарагдаж байна.
Сургалтын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар оролцож үг хэллээ. Сумын ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, сургагч багш А. Серикболат, Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, мастер сургагч багш Б. Сандагсүрэн, Хэнтий аймгийн үндэсний сургагч багш Ө. Цогбадрах, залуу сургагч багш А. Елдос нар удирдан явуулж байна.
