Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаны санаачилгаар зохион байгуулсан харилцаа дуу буюу айтыс амжилттай болж өнгөрлөө.
Уг арга хэмжээг аймгийн ИТХ, ЗДТГ, МСНЭ-ийн аймаг дахь салбар, ТВ-4 телевиз хамтран зохион байгуулав.
Аймгийн төв болон хөдөө, сумуудаас айтыст нийт 19 хүн оролцсон бөгөөд хамгийн залуу нь 15 настай, 9-р ангийн сурагч С.Хадылбек байлаа. Нийт дүнгээр Х.Серик 1-р байр эзэлж 500.000 төгрөгөөр, Р.Айдос 2-р байр эзэлж 400.000 төгрөгөөр, К.Сатжан 3-р байр эзэлж 300.000 төгрөгөөр тус-тус шагнагдлаа. Аймгийн удирдлагуудын зүгээс Наурызын баярт мөн айтыс зохион байгуулахаар төлөвлөж байна.
