Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ, ОРОН НУТГИЙН БОДЛОГО, САНААЧИЛГЫГ ӨРНҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2017-01-22

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд “Баян-Өлгий аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн бодлого, санаачилгыг өрнүүлэх нь” сэдэвт сургалт-семинар зохион байгуулагдаж байна. Уг сургалт семинарын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажилгүйдлийн түвшин, цаашид хэрэгжүүлэх арга замын талаар товч танилцуулга хийлээ. 

Сургалтанд: 
- Аймгийн Засаг дарга болон Засаг даргын орлогч
- Өлгий сумын ИТХ-ын дарга
- Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн гишүүн 9 хүн.
- Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, уг газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга (2 хүн)
- Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд (3хүн)
- Аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, Гэр бүл хүүхэд, залуучууд хөгжлийн газар төв зэрэг 3
- Ажил олгогчдын төлөөлөл 3 хүн
- МСҮТ/политехник коллежийн захирал төлөөлөл 2 хүн
- Аймгийн ТББ-ын төлөөлөл 3 хүн тус тус оролцож байна.

Сургалтын семинарын зорилго нь: Аймгийн салбар зөвлөлийн чадавхийг бэхжүүлж түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн талаарх орон нутгийн бодлого, санаачилгыг өрнүүлэх оршиж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%