Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН БНХАУ-ЫН АЛТАЙ АЙМАГТ АЙЛЧЛАВ

2017-01-22

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 1-р сарын 13-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Алтай аймагт айлчилж тус аймгийн удирдлагуудтай уулзав. Манай аймгийн бүх салбарын төлөөллүүд Алтай аймгийн намын дарга болон Алтай аймгийн Засаг дарга Ү.Талгаттай санал солилцож хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээр байгуулав.  

Үүнд: Хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлж Алтай аймгийн тусламжаар  Баян-Өлгий аймгийн нэг гудамжны замыг засах, гэрэлтүүлэхтэй болгох, мод тарих зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцов. Мөн жижиг дунд үйлдвэр барьж ажлуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, Дайнгийн гүүрийг шинээр барих, аймгийн МСҮТ-ийн оюутнуудыг сургах, дадлагажуулах, аймгийн Мэргэжлийн Хяналтын газрыг лабораторийн танхимтай болгох, мал эрүүлжүүлэх, малын удмыг сайжруулах талаар судалгаа шинжилгээ хийж мах экспортлох талаар хамтран ажиллах гэрээнд тусгав.    

Мөн Алтай аймгийн Аялал жуулчлалын газартай хамтран хил орчмын байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх талаар гэрээнд тусгагдсан болно. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%