Өчигдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Бугат сумын Буга, Хатуу багийн ард иргэдтэй уулзалт хийлээ. Тус уулзалтанд Бугат сумын ИТХ-ын дарга Х.Хавдалмурат, засаг дарга Х.Гайв нар оролцлоо. Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Мэргэжлийн Засгийн Газрын улс ,эх орноо хөгжүүлэх талаар баримталж байгаа бодлого мөн цаашид орон нутагт хийгдэх ажлуудын талаар танилцууллаа.
Багийн иргэдийн зүгээс хадлан, бэлчээрийн хомстол, ажилгүйдлийн талаар өөрсдийн санал бодлоо илэрхийллээ. Одоогийн байдлаар Бугат сумын Буга багын хүн амын тоо 916 бол, 25325 толгой малтай байна. Тус сумын Хатуу багийн хүн амын тоо 900-гаас дээш бол, 36900 толгой малтай юм.
