Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР

2017-01-16

Нэг: Дэд хөтөлбөрийн зорилго

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, цагдаагийн байгууллага иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, энэ үйл ажиллагаанд Баян-Өлгий аймгийн төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой бүртгэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулахад дэд  хөтөлбөрийн зорилго оршино. 

Хоёр: Дэд хөтөлбөрийн зорилт 

Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна.
2.1.Энэхүү хөтөлбөр нь Баян-Өлгий аймгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын өмчлөл, эзэмшилд байгаа малаа хамгаалах, Баян-Өлгий аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэргийг саармагжуулах, нийт гэмт хэргийн дотор энэ төрлийн гэмт хэргийн эзлэх хувийг бууруулах, илрүүлэлтийг дээшлүүлэх. 
2.2. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохиогдож байгаа мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх. 
2.3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлж, хохирол нөхөн төлүүлэх ажлыг сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж буй цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцлийг дээшлүүлэх. 
2.4. Мал хулгайлах гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх. 
2.5.Нийгэмд түгээмэл гарч байгаа мал хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замыг иргэдэд сурталчлах нээлттэй мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх.
2.6. Хил даманасан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээг зохион байгуулах.

Гурав: Хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн.

3.1.Хөтөлбөрийн 2.1 дэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 
3.1.1. Баян-Өлгий аймгийн хэмжээнд үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, илрүүлэлт, хохирол нөхөн төлүүлэлт, цаашдын чиг хандлага, халдлагын зүйлийг криминологи судалгааны багтай хамтран хийж, дүгнэлт саналыг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хэрэгжүүлэх.
3.1.2. Баян-Өлгий аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа мал хулгайлах гэмт хэргийн төрөл, эзлэх хувь, халдлагын зүйл түүний төрөл, ченж гэж нэрлэгдэх хулгайн эд зүйл худалдан авдаг сүлжээний талаар судалгаа хийж, хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох талаар нээлттэй хэлэлцүүлэг ажлыг зохион байгуулах.
3.2.Хөтөлбөрийн 2.2 дахь зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3.2.1. Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдийн дэргэд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлж тогтмолжуулах.
3.2.2. Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мал хулгайлах гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр иргэд, байгууллага аж ахуйн нэгж, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаанд  түшиглэж тодорхой ажлыг зохион байгуулах. 
3.2.3 Иргэд аж ахуйн нэгж байгууллага өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа малаа им, тамга, бусад таних тэмдэгтэй болгох, бод малд зүсийн бүртгэл хөтлөх, сэжиг бүхий этгээд, эд зүйлийн талаар мэдээлэл өгөх, арга зүйн зөвлөмжөөр хангах, 
3.3.Хөтөлбөрийн 2.3 дахь зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
3.3.1. Мал хулгайлах гэмт хэргийн сүлжээг судалж тогтоосны үндсэн дээр тухайн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, олон нийтийн хүч оролцоог авч зохион байгуулах. 
3.3.2.Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд  сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орон тооны бус зөвлөл,  үр дүнг тооцох.
3.3.3 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон “Малчдын бүлэг” иргэд, байгууллагыг урамшуулах. 
3.4.Хөтөлбөрийн 2.4 дэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3.4.1.Цагдаагийн алба хаагчдын төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах ажлыг эрчимжүүлэх, мал хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор шинэ санал, санаачлагыг дэмжин үр дүнг тооцох.
3.4.2 Шаардлагатай гудамж талбайг камержуулах ажлыг аймгийн Засаг даргатай хамтран хэрэгжүүлэх.
3.4.3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газруудыг татан оролцуулах, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх.
3.5. Хөтөлбөрийн 2.5 дахь зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3.5.1. Аймаг, сумын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын уялдаа холбоог сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөгөөн зохион байгуулах, олон нийтийн сүлжээ, цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа, сургалт, мэдээлллээр хангана.  
3.5.2. Хулгайлах гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан  ажлыг үр дүнтэй зохион явуулсан сумын тэргүүн туршлагыг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх.
3.5.3. Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах.
3.5. Хөтөлбөрийн 2.6 дахь зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3.5.1. Баян-Өлгий аймаг нь хойд талаараа ОХУ-ын БНАлтай Улс, БН Тува Улстай хил залгаа бөгөөд Улаанхус, Ногооннуур сумдын ард иргэдээс жил болгон ОХУ-руу малаа хулгайд алдсан, хууль бусаар нэтрүүлсэн талаар гомдол мэдээллийг үндэслэн хилийн зөрчил гарч буй газруудыг торжуулах, шинээр пост байгуулах ажлыг зохион байгуулах.
3.5.2 Хилийн зурвас газраар хууль бусаар мал гаргасан тохолдолд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах. 

Дөрөв:  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт
 
            4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, ХААХҮГ хариуцан ажиллана.
4.2. Малчдын бүлгүүд нь хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.

Тав: Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт, хэрэгжих хүрээ

5.1 Хөтөлбөр нь аймгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд хэрэгжинэ. 
5.2 Хөтөлбөрийг 2017-2018 оныг дуустал хэрэгжүүлнэ.

Зургаа: Хөтөлбөрийн санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ

6.3 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд шаардагдах хөрөнгийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сан”-д жил болгон 5-10 сая төгрөг шийдвэрлэж, санхүүжүүлнэ. 

Долоо: Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн.

7. Шалгуур үзүүлэлт 
7.1.1 Мал хулгайлах гэмт хэрэг урд оны мөн үеэс ....хувиар буурна.
7.1.2 Гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулна
7.1.3 Хохирол нөхөн төлүүлэлтийг дээшлүүлж ........хувьд хүргэнэ
7.1.4 Түдгэлзүүлснээс нөхөн илрүүлсэн хэргийн илрүүлэлтийн хувийг ахиулах
7.1.5 Урьдчилан сэргийлж таслан зогсоосон хэргийн тоо
7.1.6 Иргэдийн сэтгэл ханамжийн болон кримнологи судалгааны дүн 
7.1.7 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нутгийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг татан оролцуулсан байдал 
7.1.8 Шинжлэх ухаан техник технологийн ололт, гадаад орны туршлагыг судалж  үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдал
8. Хүрэх үр дүн 
8.1.1 Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилтэнд ахиц гарна.
8.1.2 Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулснаар хулгайлах гэмт хэргийн гаралтыг саармагжуулан, нийт гэмт хэрэгт түүний эзлэх хувийг бууруулан, илрүүлэлт, хохирол нөхөн төлөлтийг өнөөгийн түвшингээс дээшлүүлсэн байна. 
8.1.4 Иргэд, аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн өмчлөл, эзэмшилд байгаа малын хамгаалалтаа сайжруулан хулгайн гэмт хэрэг, зөрчилд өртөхгүй байх арга хэмжээ авч, зохих хууль, тогтоомжийг биелүүлж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. 
8.1.5 Нутгийн өөрөө удирдах болон  нутгийн захиргааны бүх шатны байгууллага  хамтран иргэд төрийн бус байгууллагыг мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд зохион байгуулан оролцуулж, тэдгээрийн үүсгэл санаачлагыг бүх талаар дэмжинэ. 
8.1.6 Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцдэг цагдаагийн албадыг мэдээллийн техник, холбоо, унаагаар зохих түвшинд хангаж, ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлнэ. 
9.Тайлагнах
9.1.1 Хөтөлбөрийн  хүрээнд хийсэн ажлын тайлан мэдээг сумдын тасаг, хэсэг, хэсгийн төлөөлөгч нар улирал бүр Цагдаагийн газарт өгнө.
9.1.2 Цагдаагийн газар хагас, бүтэн жилээр хийсэн ажлаа нэгтгэж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулна. 
9.1.2 Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл нь нутгийн захиргааны байгууллагуудын ажлын мэдээг хагас бүтэн жилээр авч нэгтгэн, үнэлэлт өгч, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%