Аймгийн Засаг даргын 2017-2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрт багтсан «Стандарттай Баян-Өлгий» хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн хэлэлцүүлгийг стандарт, хэмжил зүйн хэлтэс, худалдаа, аж үйлдвэрийн танхимын аймаг дахь салбар болон REACH төслөөс хамтран зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт аймгийн засаг даргын орлогч Ш.Хавал, ИТХ-ын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч А.Серикболат, стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Б.Пернебек болон тус хэлтсийн мэргэжилтнүүд, хувиараа бизнес эрхлэгчид оролцлоо.
