Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСЛАМЖААР ОЛГОГДСОН ТҮРГЭН ТУСЛАМЖЫН МАШИНУУДЫГ ЭЗДЭД НЬ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

2017-01-12

Солонгос Улсын Засгийн Газрын тусламжтайгаар манай улсад 9 түргэн тусламжын автомашин олгогдсон бол түүний 4 нь манай аймагт хуваарилагджээ. Өнөөдөр аймгийн удирдлагууд тус автомашинуудыг эздэд нь хүлээлгэж өглөө. Тодруулбал, аймгийн нэгдсэн эмнэлэгт 2, «Сансар» сувилалд 1, Дэлүүн сумын эмнэлэгт 1 түргэн тусламжийн автомашин тус-тус хуваарилагдсан байна.

Уг түргэн тусламжийн тэрэг нь 2009-2012 онуудад үйлдвэрлэгдсэн ба Хюундей компанийн Старех машиныг тусгай зориулалттай болгож тоноглосон юм. Мөн хоёр улсын /МОНГОЛ УЛС, БНС УЛС/ хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус тэргийг ямарч үнэ төлбөргүй манай аймагт олгож байна. Харин манай тал түргэн тусламжийн машинуудын замын зардалуудыг гаргаж авч ирсэн болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%