Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН АЙМГИЙН ИТХ, ЗДТГ-ААС АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-01-12

Манай улсад шинэ үндсэн хууль батлагдсаны  25  жилийн  ойн хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ-аас ахмад хуульч ба оюутнуудын уулзалтыг зохион байгуулаа. Цагдаагийн бэлтгэл хурандаа, ахмад хуульч Т.Костёр, аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Р.Абижат нар Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутнуудад шинэ үндсэн хуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Уулзалтын үер ахмад хуульч Т.Костёр, ахлах мэргэжилтэн Р.Абижат нар оюутнуудын тавьсан асуултанд хариуллаа. Монгол Улсын шинэ үндсэн хууль 1992 оны 1-р сарын 13 ны өдрийн 11 цаг 35 минутанд батлагдаж байсан түүхтэй. Тэр үед манай аймгаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон Н.Самат, Х.Хузыкей, К.Мизамхан, Ж.Жүнис, С.Харжаубай, О.Цэрэв, С.Исхан, К.Сайран, А.Болат, А.Сарай, Б.Зарыххан, Х.Алип, Я.Хүрлээ, Ж.Сейтмурат, У.Маулит нар шинэ үндсэн хуулийг батлахад оролцож байсан билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9557
7873 / 82%
1042 / 11%
306 / 3%
336 / 4%