Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

«ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ» СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-01-11

Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал нь улсын хэмжээнд тулгамдаж байгаа чухал асуудлын нэг юм. Тиймээс Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын өгсөн үүрэг, даалгаврын дагуу уг хэлэлцүүлгийг аймгийн Мэргэжлийн Хяналтын газар аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна. 

Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд болон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд, мэргэжилтнүүд оролцлоо. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 46 эрүүл мэндийн байгууллага, 28 эм хангамжийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлын менежментийг сайжруулах, улам боловсронгуй болгох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэн дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг асуудлын талаар өнөөдрийн хэлэлцүүлэгт яригдлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9558
7873 / 82%
1043 / 11%
306 / 3%
336 / 4%