Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙГАЛЬ ОРЧИН, БОЛОВСРОЛ, СОЁЛ СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОРОО ХУРАЛДАВ

2017-01-11

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Байгаль орчин, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлалын  хороо хуралдаж,  даргыг сонгож,  хорооны 2017 онд хийх  ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Хорооны даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Хайратыг сонгов. Төлөвлөгөөнд  аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа зарим  асуудлыг тусгаж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:
- Боловсролын  салбарын тулгамдсан асуудал, түүнийг тодорхойлох, хэлэлцүүлэх зохион байгуулах,  шийдвэрлэх арга замын талаар
- Боловсролын салбарт  хүүхэд, сургууль, эцэг эхийн оролцооны  талаарх бодлого,  төлөвлөлт
- Өлгий хотын өнгө үзэмж, хог хаягдлын талаар авах арга хэмжээ
Мөн хяналт, шалгалтын  чиглэлээр байгаль орчны багц хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих ажлын  хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулж, жилийн турш ажиллуулж, үр дүнг хэлэлцэхээр болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%