Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2016 оны 12 дугаар сард 2 удаа хуралдаж, 10 асуудлыг ав хэлэлцлээ. Үүнд: Хөрөнгө зарцуулах тухай, Хөрөнгө акталж, данснаас хасах тухай, Зарим өмчийн талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Тэргүүлэгчдийн хуралдаанаас 17 тогтоол гарсан ба Тэргүүлэгчдийн ажлын албаны дотоод ажилтай холбоотой 4 тушаал гарсан болно.
2016 оны 12 дугаар сарын 02-ний өдөр Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаан хуралдаж, тус ээлжит хуралдаанаар 1. Аймгийн 2017 оны төсвийг хэлэлцэх 2. Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийг батлах. 3. 2017 онд иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
УИХ-ын Тамгын газар, Щвейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төсөл болон түүний дараагийн шат “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 14-15-ний өдрүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн суурь сургалт зохион байгуулагдлаа.
2016 оны 12 дугаар сарын 26-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон аймгийн Засаг даргын зөвлөлийн хамтарсан хурал болж аймгийн 2016 оны шилдгүүдийг тодрууллаа.
Мөн Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 170 дугаар зарлигийн дагуу Баян-Өлгий аймгийн Төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 45 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагналаа.
Аймгийн ГХУСАЗЗ-ийн ажлаас:
2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, ажиллах журмын хамт хэлэлцэн батлав.
Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран аймгийн төвд үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хуваарийн дагуу "Иргэдийн нийтийн эргүүл"-д ажиллуулах ажлыг эхэлсэн билээ.
Зохион байгуулж буй "Иргэдийн нийтийн эргүүл" нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулж Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 34 дүгээр тогтоолоор баталсан "Иргэдийн нийтийн эргүүл ажиллуулах журам"-ын хэрэгжилтийг хангах, аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, шинэ жилийн баярын өдрүүдийг гэмт хэрэг, зөрчилгүй өнгөрүүлэх зорилготой юм.
Хуваарийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдөр аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга А.Серикболат, Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Жасхайрат, жолооч Х.Танатар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан Х.Маргулан, цагдаагийн албан хаагчид хамт нийт 4 цагийн хугацаанд автомашинтай 40 км газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.
Аймгийн ИТХ-д иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс 45 албан бичиг, 57 өргөдөл хүсэлт ирсэн бөгөөд ихэнх ажил хүсэх өргөдөл байна. Аймгийн ИТХ-аас 41 удаа албан бичиг явуулж, иргэдийн биечлэн болон бичгээр өгсөн өргөдөл хүсэлтийг холбогдох газарт уламжилж, шийдвэрлэх боломжтой асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэсэн байна
Аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс гарсан шийдвэр, зохион байгуулсан ажлыг bayan-olgii.khural.mn цахим хуудсаар тогтмол сурталчлав. Цаг үеийн асуудлаар 36 мэдээ мэдээлэл оруулав.

АЙМГИЙН ИТХ-ЫН
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА
ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА