Өнөөдөр Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлого хөдөлмөр эрхлэлтийн хороо хуралдаж, хорооны даргаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч гишүүн Д. Сараг сонголоо. Хорооны гишүүд 2017 онд хийх ажлын төлөвлөгөө гаргаж, эхний улиралд хийх ажлын хуваарийг батлав. Үүнд эхний ээлжинд аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох зорилгоор хяналт шинжилгээ үнэлгээ хийх баг байгуулав. Тус үнэлгээний баг аймгийн нэгдсэн эмнэлгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар хяналт, шинжилгээг 2017 оны 1 дүгээр сарын 10-наас 2 дугаар сарын 10-ны хооронд хийхээр төлөвлөв. Мөн өрхийн эрүүл мэндийг хариуцсан ажлын хэсэг 2 дугаар сарын 10-наас эхлэн ажиллана. Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн төвүүдийн тулгамдсан асуудлыг тодорхойлох хяналт шинжилгээ үнэлгээний баг 2017 оны 3 дугаар сард ажиллахаар болов. Аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, даван туулах арга замыг хэлэлцэх, холбогдох газарт уламжлах зорилгоор эрүүл мэндийн салбарын мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2017 оны 2 дугаар сард зохион байгуулахаар шийдвэрлэв.
