Өчигдөр аймгийн ИТХ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, дэд бүтцийн хорооны хурал хуралдлаа. Тус хурлаар хорооны даргыг сонгох, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. ИТХ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, дэд бүтцийн хорооны даргаар гишүүдийн олонхийн саналаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл сонгогдлоо. Хурлын явцад цахилгааны хүрэлцээ хангалтгүй газруудад хүчдэл нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, Өлгий сумын 6,9,11 дүгээр багуудыг цэвэр усаар хангах боломжийг судлах, хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх зэрэг асуудлыг төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэв.
