Монголын Аялал Жуулчлалын Холбоо, БОАЖЯ, НАЖГ-тай хамтран аялал жуулчлалын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг "Golden Compass-Алтан Луужин”-2016 ёслолын ажиллагааг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр МҮХАҮТ-ийн "EXICON” эвент холл-д зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцлоо.
Тус арга хэмжээ 2 дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж Аялал жуулчлалын шилдэг эвент/фестиваль (Best Event/Festival) номинацаар «БҮРГЭДИЙН БАЯР» тодорлоо.
Мөн Монгол улсын нэрийг дэлхийд таниулсан бүргэдчин охин Н.Айшолпаныг «ОНЫ ОНЦЛОХ ХҮН»-ээр шалгарууллаа. Шалгуур үзүүлэлтэд тухайн орон нутгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, байгаль орчин, соёлын өвийг хамгаалахад чиглэгдсэн ажил, салбартаа хэрэгжүүлсэн шилдэг, шинэлэг туршлага зэргийг оруулснаас гадна дэлхийн аялагчдын хамгийн том цахим сүлжээ “Trip Advisor”, “Lonely Planet Forum” дахь сэтгэгдлүүдийг харгалзсан байна.
