Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран аймгийн төвд үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хуваарийн дагуу "Иргэдийн нийтийн эргүүл"-д ажиллуулах ажлыг эхэлсэн билээ.
Зохион байгуулж буй "Иргэдийн нийтийн эргүүл" нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулж Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 34 дүгээр тогтоолоор баталсан "Иргэдийн нийтийн эргүүл ажиллуулах журам"-ын хэрэгжилтийг хангах, аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, шинэ жилийн баярын өдрүүдийг гэмт хэрэг, зөрчилгүй өнгөрүүлэх зорилготой юм.
Хуваарийн дагуу аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга А.Серикболат, Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Жасхайрат, жолооч Х.Танатар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан Х.Маргулан, цагдаагийн албан хаагчид хамт нийт 4 цагийн хугацаанд автомашинтай 40 км газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.