Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН 2016 ОНЫ ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2016-12-21

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, ажиллах журмын хамт хэлэлцэн баталлаа. 
2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн аймгийн ГХУСАЗЗ-ийн хуралдаанаар 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 2 бүлэг, 25 зүйлээр баталж, Иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд зохион байгуулалтын ажлаа чиглүүлэн сургалт, сурталчилгааны ажиллаа түлхүү хэрэгжүүлж байна. 

Урьдчилан сэргийлэх чиглэлээр:
- Улаанхус, Алтанцөгц, Сагсай, Ногооннуур, Баяннуур,  Цэнгэл сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаад, илэрсэн зөрчил, дутагдлын талаар шалган зааварлаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг илүү үр дүнтэй бодитой болгох, иргэдийн оролцог нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл өгч ажиллав. 

- Аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд 2015 оны байдлаар багш, сурагчдын дунд гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдсан Мэргэжил сургалт, Үйлдвэрлэлийн төвийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлуудыг нь шалган, тус сургуулийн нийт багш, ажилчдад гарч буй гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийн талаар ойлголт өгч ажиллав.

- 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр аймгийн төвийн Мобикомын 12121 хэрэглэгчийг хамруулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мессеж илгээв.

- Аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар хамтран Монгол улсын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, болон “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулахад нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон цагдаагийн байгууллагаас мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэхэд байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор аймгийн төвийн бүх ААН, байгууллагуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулав.

- Хууль зүйн яамны 2016 оны  6/1366 дугаар албан тоотоор ирүүлсэн  Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  сүм хийд, шашны байгууллага,  тэдгээрийн  урсгалын талаар шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу  аймгийн Засаг даргын А/199 дугаартай захирамжаар ажлын хэсэг байгуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагуудад шалгалт хийв. 
Уг шалгалтанд Баян-Өлгий аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд ислам шашны 7 төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн зүгээс өөрийн байгууллагуудын харъяа нийт 55 сүм, хийд, шашны сургалт явуулдаг сурагчдын дотуур байр, 126 лам, санваартан, багш, ажилтнуудын судалгааг гаргаж өгсөн. Үүнээс гадна буддын шашны 1 сүм, христийн шашны 1 төв үйл ажиллагаа явуулж байна. 
Нийт шашны чиглэлийн байгууллагууд, тэдгээрийн харъяа сүм, хийдүүдийн албан ёсны зөвшөөрөл, лам, санваартны тоо, шашны чиглэл урсгалтай биечлэн шалгалт танилцсан ба тухайн байгууллагуудын болон тэргүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, санхүүгийн холбогдолтой бичиг баримт, гадаад харилцаа, холбогдох бичиг баримтуудыг гаргуулан авч, орлогын эх үүсвэр, зохион байгуулдаг арга хэмжээ, хурал цуглааны талаар харилцан ярилцах хэлбэрээр судалгааг явууллаа. 

- Монгол улсын Шадар сайдын 2016 оны 30 дугаар тогтоолоор баталсан “АСЕМ”-ын  дээд хэмжээний уулзалтыг угтаж баталсан тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд  2016 оны 04 дүээр сараас  эхлэн аймгийн МХГазар, ЦГазар, ОБГазар болон ТГазрын дарга нарын хамтран баталсан удирдамжын дагуу дээрх байгууллагуудын ажилтнуудын хамт тэсрэх бодис ашигладаг 4 аж ахуйн нэгжүүдэд үзлэг шалгалт хийсэн ба үзлэгээр доорх зөрчил дутагдал илэрлээ:                          
Үүнд: 2 байгууллагын агуулахад чанарын шаардлага  хангаагүй, ашиглах хугацаа хэтэрсэн 32477м ОШП буюу гал дамжуулах шижим,6750ш энгийн  капсюль,  2204ш цахилгаан капсюль, 10м ДША зэрэг бодисууд хадгалагдсан байна. Дээрхи байгууллагуудад хяналт хийсэн байгууллагуудын зүгээс хугацаа хэтэрсэн бодисуудыг холбогдох байгууллагуудын хяналтын доор устгуулахаар хамтарсан  албан шаардлага хүргүүлсэн ба биелэлтийг хянан ажиллаж байна. Дээрх байгууллагуудыг 2.22 кодтой хяналтын хуудсаар үнэлэхэд 2 байгууллага “Дунд” 2 байгууллага “Бага” эрсдэлтэй үнэлэгдлээ.

- Цагааннуур боомтод хийх хяналт шалгалтыг сайжруулах, хүнсний аюулгүй байдал, хуулийн хэрэгжилтийг хангуулах  төлөвлөгөөний дагуу Тирлик захын гадна орчинд ил задгай хүнсний худалдаа хийж байгаа иргэдэд ЭМБСХХААХ-ийн холбогдох байцаагч нартай хамт хяналт шалгалт хийж, холбогдох хуулиудаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлэн ажилласан. ОХУ-аас Цагааннуур боомтоор хууль бус хүнс импортлон худалдаалж байгаа иргэдийн судалгааг гаргаж хилийн боомтод ажиллаж байгаа МХГ-ын байцаагч нарт хүргүүлж, хууль бусаар хүнс импортлох зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллахыг байцаагч нарт үүрэг болгож ажиллаж байна.
2016 оны 1-р улиралд болон 4-р улиралд Цагааннуур боомтоор импортлогдсон бодис бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийхэд Засгийн Газрын 173-р тогтоол, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1.4, 23.2, 29-р зүйлийн  29.1.1, 29.1.2, 29.1.5, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5-р зүйлийн 5.8 дахь заалт, Эм эмнэлгийн хэрэгсэлийн  тухай хуулийн   15.9-дэх заалтууд зөрчигдсөн 90 гаруй зөрчил дутагдал илэрсэн. Хяналт шалгалтаар нийтдээ импортын мэдэгдэлгүй хориглосон бараа болох хууль бус эм тариа, архи импортолсон, хязгаарласан бараа болох өндөг импортлосон зэрэг зөрчил илэрсэн. 
Авсан арга хэмжээ: Дээрх гарсан зөрчлийг арилгуулах үүднээс МХГ нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн  тухай хуулиудын холбогдох зүйл заалтыг үндэслэн 1280.0 мян/төгрөгийн торгууль, шийтгэвэр ногдуулан 100%-ийн барагдуулалттай ажилласан. Мөн МХГ-ын улсын байцаагчийн зөрчил арилгуулах 19 заалт бүхий 9 албан шаардлага, 54 бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийг саатуулах, хураах, буцаах, устгах актуудыг үйлдэн улсын хилээр нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж ажиллаж байна. 4-р сард экспортлогч улсын бичиг баримтгүй 1800 ширхэг өндгийг саатуулан, экспортлогч орон руу буцааж, 1 ААН импортын мэдэгдэлгүй 20 тн сонгино оруулж ирсэн тул 50 000 төгрөгийн шийтгэвэр, 1 иргэний гар тээшин дэх 24 ширхэг даралт бууруулах цай - био бэлдмэлийг илрүүлж хурааж авч 150 000 төгрөгийн шийтгэвэртус тус ногдуулан ажилласан байна.
Хууль бусаар эм согтууруулах ундаа түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй  зөрчлийг газар дээр нь таслан зогсоож ажиллаж байна.

- Жилээр, улирлаар эрүүгийн нөхцөл байдлын судалгаа гарган, дүн шинжилгээ хийж жилээс жилд өсөх хандлагатай, харьцангуй буурахгүй байгаа гэмт хэргүүдэд судалгаа хийж цаашид авах арга хэмжээ, зорилтыг тодорхойлж байна. Энэ жил бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргийг үйлдсэн Х, А, С нарт холбогдох эрүүгийн хэргийг Дэлүүн сумын ард иргэдийн дунд “Нээлттэй” шүүх хуралдааныг зохион байгуулж ажиллав. 

      - 9 дүгээр сарын 01-ны өдрийг угтаж сургуулийн бага ангийн сурагчдад “Бид зам, тээврийн осол зөрчил, түүний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдлыг хэрхэн бууруулж, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?” сэдэвт уриалга гаргаж аймгийн хэмжээний бүх сургуулийн сурагчдад хүргүүлэн ажиллав. 

- Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэг, гудамж талбай, олон нийтийн газрыг болон сэжигтэй этгээд, байр байгууламжийг хяналтанд авах зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хууль хяналтын /Аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн байгууллага/ болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран 6 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион явуулж, үр дүнг тооцож ажиллав. 
      Сумдад архидан согтуурах явдлыг багасгах зорилгоор аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар захирамжаар батлагдсан “Архины хамааралтай иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” клубийн гишүүдтэй хамтран нийт 104 хүнд зөвлөгөө өгч ажиллав.
  
      - “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах чиглэлээр аймгийн төвд мал, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Малын зах”, мах зардаг “Тирлик”, “Көк базар” зэрэг захуудад тогтмол хяналт шалгалт хийж ажиллаж байгаагаас өдөр, оройн эргүүлд томилогдсон алба хаагч нар мал, мах ачиж ирж буй тээврийн хэрэгслүүдийг тогтмол шалгалт явуулан ажиллаж байна.

Сургалт, сурталчилгааны чиглэлээр:
     - Аймгийн ИТХ-ын www.bayan-olgii.khural.mn сайтад болон фейсбүүкийн  “Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл” хуудсанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион явуулсан ажил, арга хэмжээний талаар мэдээ, мэдээллийг тогтмол хүргүүлж байна.
Орон нутгийн радио, телевизээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 35 удаагийн сэрэмжлүүлэг, нийтлэл, 2 удаагийн нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд хүргэх ажлыг оновчтой зохион байгуулан ажиллав.

      - Ерөнхий боловсролын сургуулийн сурагч бүр өөрийн эрх, үүргээ мэдэх, илтгэх, мэтгэлцэх ур чадвараа сайжруулах, аливаа эрх нь зөрчигдөхөөс өөрийгөө болон үе тэнгийнхнийгээ хамгаалж чадахуйц чадвар эзэмшүүлэх зорилгоор аймгийн хувийн хэвшлийн сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд ”ХҮҮХДИЙН ЭРХ ҮҮРЭГ” сэдэвт мэтгэлцээний тэмцээнийг зохион явуулав. 
Уг тэмцээнд нийтдээ 8 баг уран ухаанаа сорин мэтгэлцэж Эмпати төвийн “Язгууртан” баг Тэргүүн байр, Заид БДС-ийн "Гэрэлт цох" баг хоёрдугаар байр, Эмпати төвийн "Шилтэнгүүд" баг гуравдугаар байр, Дарын сургуулийн "Тэмүүлэл" баг тусгай байр тус тус эзлэв.

       - Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиудын 9-12-р ангийн 960 хүүхдэд “ХОРТ ЗУРШИЛГҮЙ ОРЧИНД АМЬДАРЦГААЯ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтанд  сургуулийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүд, нийгмийн ажилтанууд болон бусад багш нар идэвхтэй оролцож сургалтыг мэргэжлийн эмч нар болон хүүхдийн байцаагчид амжилттай заав. Хүүхдүүд өөрсдийн сонирхсон асуултуудад хариулт аван ихэвчлэн хөвгүүд тамхи татаж байгааг нь хэлж түүний хор уршгийн талаар  мэдээлэл авч, санал бодлоо солилцов.

      - Мөн аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ХҮҮХДИЙН ДУУ ХООЛОЙ” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулав. Уг өдөрлөгийн зорилго нь эцэг, эх сурган хүмүүжүүлэгч, сурагч нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлэх, насанд хүрээгүй хүмүүсээс согтууруулах ундаа болон утаат тамхи хэрэглэх, хорт зуршлын улмаас хүүхдийн боловсрол, хүмүүжил, ёс суртахуун, нийгэмшихэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг иргэд, олон нийтэд энгийн бөгөөд хялбар арга, хэлбэрээр сурталчлан таниулах явдал юм.
Өдөрлөгийн үеэр сургууль бүр удирдамжийн дагуу хариуцсан сурталчилгааны ажлын чиглэлээр согтууруулах ундаа болон утаат тамхи, цахим тоглоом, хорт зуршил бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа зохион байгуулж “Архи бидний сонголт биш” уриан доор аймгийн төв замаар жагсаав. 

      - Сургуулийн өмнөх насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, шинэчлэн найруулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах зорилгоор Баян-Өлгий аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар, Дэлхий зөн ОУБ, жолооны авто сургуулиудтай хамтран хүүхдийн цэцэрлэгүүдийн ахлах бүлгийн хүүхэд, багачуудын дунд "БЯЦХАН ЦАГДАА-2016" тэмцээнийг  2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион явуулав.
Уг тэмцээнд аймгийн төвийн хүүхдийн цэцэрлэгүүдийн ахлах бүлгийн хүүхэд, багчууд амжилттай оролцож,
Нэгдүгээр байрыг – Өлгий сумын 11 дүгээр цэцэрлэгийн хүүхэд багачууд 
Хоёрдугаар байрыг – Өлгий сумын 10 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд 
Гуравдугаар байрыг  – Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд 
Тусгай байрыг  – Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн хүүхэд багачууд тус тус эзлэв. 

      - Жил бүр Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангах, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, алба хаагч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор "Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт уулзалт, зөвлөгөөн бүсчилсэн байдлаар улсын хэмжээнд зохион байгуулагддаг билээ. 
Зөвлөгөөнийг Цагдаагийн ерөнхий газар, Говь-Алтай аймгийн ГХУСАЗЗөвлөл, аймаг дахь Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудын Цагдаагийн газрын удирдлагууд, тус чиглэлээр ажилладаг цагдаагийн алба хаагчид болон аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтнууд оролцов.

    -“Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт баруун бүсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн болон Цагдаагийн газруудын алба хаагчдын нэгдсэн эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнийг Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Баян-Өлгий аймгийн ГХУСАЗСЗөвлөл, аймаг дахь Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудын Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, тус чиглэлээр ажилладаг цагдаагийн алба хаагчид болон аймгуудын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтнууд оролцлоо. 
       - Нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хориглоход хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл аймгийн  ГБХЗХГ-тай хамтарч "Нэг санаачилга - Нэг ажил" үндэсний аянг  тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд амжилттай зохион  байгууллаа.
Тус аянд 14 сургууль оролцож, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тайлангаа ирүүлж, үйл ажиллагаагаа танилцуулсны үр дүнд
- Өлгий сумын 1-р бүрэн дунд сургууль - 1 дүгээр байр
- Өлгий сумын 2-р бага сургууль - 2 дугаар байр
- Өлгий сумын 4-р бүрэн дунд сургууль - 3 байр
- Бастама бүрэн дунд сургууль,Зайд бүрэн дунд сургууль, Толбо сумын бүрэн дунд сургууль тусгай байр тус тус эзэллээ.

       - Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг манай аймагт ажиллах үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах чиглэлээр анхаарах ёстой асуудал, энэ чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар сургалт зохион байгуулагдлаа.

    - Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 34 дүгээр тогтоолоор баталсан "Иргэдийн нийтийн эргүүл ажиллуулах журам"-ын хэрэгжилтийг хангах, аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Иргэдийн нийтийн эргүүлийг аймгийн ГХУСАЗСЗ, аймаг дахь Цагдаагийн газар хамтран хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байна. 
АЙМГИЙН ГХУСАЗСЗ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%