Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАУЫРЖАН ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧИД БОЛОН “АЙТЫС” БУЮУ ХАРИЛЦАА ДУУНЫ ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА

2016-12-20

Казахын ард түмний урлаг соёлын чухал хэсэг болох айтыс буюу харилцаа дууг манай аймагт эрчимжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дарга уг уулзалтыг зохион байгуулаа.

Монгол Улсын СГЗ, зохиолч, яруу найрагч Р.Шынай, Монгол Улсын СГЗ, зохиолч, яруу найрагч Р.Сураган, он удаан жил аймгийн захиргаанд дээд албан тушаалтнаар ажиллаж байсан зохиолч Б.Зархум, ОНОНРТ-ийн захирал Н.Оспан, МСНЭ-ийн аймаг дахь салбарын дарга Б.Өмирбек, яруу найрагч Б.Жанат болон айтыс буюу харилцаа дууны залуу төлөөллүүд оролцлоо.

Уг уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга энэхүү оюуны өвийг түгээн дэлгэрүүлэх, харилцаа дууны төлөөллүүдийн мэдлэгийг нь дээшлүүлэх талаар онцолсон юм.

Дугуй ширээний ярилцлагын явцад түр хугацаагаар томилогдсон зохицуулах зөвлөлийн гишүүд нь айтыс буюу харилцаа дууны төлөөллүүдийн нэгдсэн  чуулганыг 2017 оны 1-р сарын 15-наас 1-р сарын 20-ны хооронд зохион байгуулахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%