Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг хуралдлаа

2016-12-16

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг  12 дугаар сарын 16-        ны өдөр Иргэний танхимд хуралдлаа.Ээлжит хурлаар дүүргийн засаг даргын 2016-2020 оны үйл 

ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  

орон нутгийн 2017 оны төсөв, 2017 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 

ажлын төлөвлөгөө, дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөө, “Хөгжлийн зөвлөл”-ийн

 ажиллах журмын төслийн талаар хэлэлцлээ. Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

 гуравдугаар хуралдаан 12 дугаар сарын 19-ны өдөр, дөрөвдүгээр хуралдаан 12 дугаар сарын 20-ны

 өдөр хийхээр Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоосон.Төлөөлөгчид дүүргийн засаг даргын 2016-2020 оны

 үйл ажиллагааны хөтөлбөр, “Хөгжлийн зөвлөл”-ийн ажиллах журмын төслийг дэмжин, ИТХ-ын гуравдугаар хуралдаанаар, Орон нутгийн 2017 оны төсөв, 2017 оны  газар зохион байгуулалтын

 төлөвлөгөөг дөрөвдүгээр хуралдаанаар тус тус хэлэлцүүлэхээр тогтлоо.Дүүргийн эдийн засаг, нийгмийн

 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай ИТХ-ын ажлын хороодоос гарсан 30 гаруй саналтай танилцаж, 

чиглэл бүрийн бодлого, хүрэх үр дүнг илүү тодорхой, 

нарийвчлан тусгаж, сайжруулан хөгжүүлэхийг дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох албан

 тушаалтнуудад үүрэг болголоо. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралд Нийслэлийн ИТХ-н төлөөлөгч, эдийн засаг, төсвийн зохицуулалтын ажлын хорооны дарга С.Амарсайхан оролцож, мэдээлэл хийсэн.  Тэрээр Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх 3 тэрбум төгрөгийн автозамын өргөтгөлийн ажил, 150 сая төгрөгийн 

хөрөнгө оруулалтаар хийгдэх автозамын зураг, төслийн ажил, 50 хүүхдийн ортой эмнэлэг барих, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэгдсэн системд оруулах, хороо бүрт бичил цэцэрлэгт 

хүрээлэн байгуулах, нийслэлийн хэмжээнд байгаа 3000 гаруй орон сууцанд байрны дулаалга хийх, дүүрэгт 1 цэцэрлэг

 нэмж барих,

 ажилгүйдлыг бууруулах, эдийн засгийг дэмжих зорилгоор барилгын материалын бөөний болон жижиглэнгийн 

худалдааны төв байгуулах гэх мэт ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, тайлбар өглөө.  Нийслэлийн хөрөнгө оруулалтаар нэлээдгүй үр бүтээлтэй ажлууд хийгдэх ба дээрх ажлуудад үнэлэлт дүгнэлт өгөх,

гүйцэтгэлийг нь хянуулах, үр дүнгүй хохирол учруулсан тохиолдолд эргэн төлүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэдэг

 тогтолцоог бий болгох нь чухал гэдгийг сануулсан. Мөн дүүрэгт бүтээн байгуулалтын болон иргэдийн сайн сайхны

 төлөө салбар, чиглэл бүрт анхаарч ажиллах шаардлага байгааг тэмдэглэн хэллээ.  

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3929
2726 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%