УИХ-ын Тамгын газар, Щвейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төсөл болон түүний дараагийн шат “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 14-15-ний өдрүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн суурь сургалт зохион байгуулагдаж байна.
Уг сургалтыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, сургагч багш А.Серикболат, Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, мастер сургагч багш Б.Сандагсүрэн, Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сургагч багш Т.Дэлгэрсайхан, үндэсний сургагч багш А.Елдос нар удирдан явуулж байна.
Сургагч багш нар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд: 1. "Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах нь", "НӨУБ-ын Үндсэн хуулийн эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг", "Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага", "Байгаль хамгаалал, газрын харилцаанд иргэдийн оролцоо, нутгийн удирдлагын шийдвэр" сэдвээр хичээл заах болно.
Мөн өчигдөр хичээлийн дараа төлөөлөгчдийн чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх зорилгоор волейболын тэмцээнийг зохион байгуулсан юм. Тус тэмцээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хороо тус бүрээс өөрсдийн багаа бүрдүүлж амжилттай оролцлоо. 2 өдрийн сургалтад идэвхтэй оролцсон төлөөлөгчдөд "Гэрчилгээ" олгох болно.