Холбооны Бүгд Найрамдах Герман улсын буцалтгүй тусламжаар ирсэн цэргийн Мерседес Бенц Вольф G 250 загварын автомашинуудыг эхний ээлжинд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сүхбаатар, Ховд, Хэнтий, Увс зэрэг 10 аймгийн ЗДТГ-ын цэргийн штабуудад хүлээлгэж өгсөн юм. Ингэснээр аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб анх удаа албаны унаатай боллоо.
