12-р сарын 10,11-ний өдрүүдэд манай аймагт УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор шатрын тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд хөдөө сумуудаас болон аймгийн төвөөс эрэгтэй 26, эмэгтэй 6, нийт 26 шатарчин оролцлоо. Нийлбэр дүнгээр эрэгтэй шатарчдаас 1-р байранд А.Есбол, 2-р байранд Б.Айболат, 3-р байранд Хажихан, эмэгтэй шатарчдаас 1-р байранд Р.Айганым, 2-р байранд М.Енгилик, 3-р байранд К.Сунхар нар шалгарлаа.
