Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Т.Суреш Бабутай уулзлаа.
Энэтхэг Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр төрийн албанд 3-5 жил ажилласан, Англи хэлний зохих төвшний мэдлэгтэй төрийн албан хаагчийг тус улсад Англи хэлний сургалт болон компьютер, IT инженерийн чиглэлээр 3-6 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад 100 хувийн тэтгэлэгтэйгээр хамруулах боломжийг манай аймгийн төрийн албан хаагч нарт олгож байна.
