Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ИРГЭДИЙН НИЙТИЙН ЭРГҮҮЛ"-ИЙГ ИРГЭД ТААТАЙ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

2016-12-09

Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран аймгийн төвд үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хуваарийн дагуу "Иргэдийн нийтийн эргүүл"-д ажиллуулах ажлыг эхэлсэн билээ.

Зохион байгуулж буй "Иргэдийн нийтийн эргүүл" нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулж Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 34 дүгээр тогтоолоор баталсан "Иргэдийн нийтийн эргүүл ажиллуулах журам"-ын хэрэгжилтийг хангах, аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дан ганц Цагдаагийн байгууллагад хариуцуулан өгдөг ажил ард хоцорч, олон нийтээрээ хамтран зүтгэх болсныг иргэд таатай хүлээн авч байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3328
2171 / 65%
693 / 21%
226 / 7%
238 / 7%