Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын зохицуулагч Вэйсэл Чифтжитай уулзлаа. Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.
ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газар нь 1994 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2001 оны 7 дугаар сарын 26 өдөр Монгол улс болон БНТУ-ын Засгийн газрын хоорондох санамж бичигт гарын үсэг зурснаар 2002 оны 2 дугаар сарын 24 өдөр албан ёсоор нээгдсэн нь хоёр улсын хоорондох найрсаг харьцаанд тулгуурлан нийгэм болон эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан юм.
