Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛОВ

2016-10-25

“Монгол улсын Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг 2002 оноос эхлэн жил бүр үндэсний хэмжээнд уламжлал болгон Монгол Улс анхны үндсэн хуулиа баталж, ард иргэд төр барих эрхийг баталгаажуулан, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан энэхүү тэмдэглэлт баярын өдрөөр зохион байгуулдаг.  
Аймаг орон нутгийн түвшинд аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээг 11-р сарын 24-ний өдөр аймгийн ЗДТГ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд морин хуур, уртын дуугаар ая барин, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нээж үг хэлэв.
Тэрээр: "Эрхэм хүндэт залуучууд, аймгийн төр захиргааны байгууллагын ажиллагсад та бүхний энэ өдрийн амрыг эрж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 92 жилийн ойн баярын мөндийг дэвшүүлье.

Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах засаглалд шилжин үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн болон төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан билээ.

Энэ баярын өдрийг тохиолдуулан иргэний андгай өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулж байна.

Монгол улсын иргэний андгай өргөх ёслол нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх иргэний эрх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, зан заншил, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой билээ.

Хүүхэд дөнгөж төрөөд Монгол Улсын иргэний тоог нэгээр нэмдэг ч иргэний үнэмлэхээ гардаж, иргэний андгай өргөсөн энэ өдрөөс улсынхаа ачаанаас хамт үүрэлцэх, алдаа,оноо, ололт, хариуцлагыг хамтдаа хуваалцах иргэн нь болдог.Эх орныхоо эс ширхэг нь болсон иргэн бүр өөрт оноогдсон үүрэг хариуцлагаа  ухамсарлан, зорилгоо тодорхойлон, сурч боловсрон, хөдөлмөрлөж байж улс орон хөгжинө.

Иймээс 16 насанд хүрч нийгмийн өмнө үүрэг хүлээж, эх орны хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулж, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлж байгаа залуучууд та бүхнийхээ цаашдын сурлага хөдөлмөр, ажил, амьдралд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж

Иргэний андгай өргөх ёслолын ажиллагааг нээснийг мэдэгдье

Залуу насаа зорилготой байлгацгаая" хэмээн хэлсэн юм.


 Шинээр иргэний үнэмлэх авч байгаа сурагчид аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмид, Төрийн захиргаа удирдлагын хэлтэсийн дарга Ш.Гомбодорж, Хууль зүйн хэлтсийн дарга С.Пүрэвсүрэн нар гардуулж өгсөн юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%