Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2016-11-25

Арын сайхан Хангайн нутгийн зон олон
Та бүхэн сайхан өвөлжиж байна уу?

Та бүхэндээ Монгол Улс анхны үндсэн хуулиа баталж, ард иргэд төр барих эрхийг баталгаажуулан, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан 92 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Одоогоос 92 жилийн тэртээ 1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоож, БНМАУ-ын анхдугаар хурал хуралдаж 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулийг баталсан билээ. Уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” гэж заажээ. Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улс түмний нэг болсон юм. 
Түүнчлэн Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон байна. Энэхүү Үндсэн хуулийн үзэл баримтлалын цөм нь үндэсний ардчилсан үзэл байлаа.

Бүгд Найрамдах Улс тунхагласны 92 жилийн ой бол Монгол Улсын үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг амь биеэ үл хайрлан хамгаалж ирсэн эх орончид, ахмад үеийнхээ түүхэн гавъяаг дурсан тэмдэглэх баяр гэдгийг бид мартах учиргүй юм.

Тусгаар тогтносон Бүрэн эрхт Монгол Улс минь өнө мөнхөд үүрд мандан бадрах болтугай!

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, 
МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРООНЫ ДАРГА Ц.МӨНХНАСАН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%