Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАШААТ СУМАНД “ХОНИНЫ ЦЭЦЭГ” ӨВЧИН ГАРСАН НЬ ТОГТООГДЖЭЭ

2016-11-17

Аймгийн онцгой комисс хонины цэцэг өвчтэй холбоотойгоор дахин хуралдлаа.

Хашаат сумын Жаргалант багийн Майнтын өвөрт өвөлжиж байгаа малчин Н-ийн бог малд мөн Өгийнуур сумын Орхон багийн Мөнхөт хонхор гэдэг газар өвөлжиж байгаа малчин Ө-ын бог малд “цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг шинжлүүлэхээр явуулсан. Өнөөдөр /2016.11.17/ Хашаат сумын Жаргалант багийн Майнтын өврийн өвөлжөөнд гарсан шинж тэмдэг нь хонины “цэцэг” өвчин болох нь тогтоогдлоо. Үүнтэй холбогдуулан хорио цээрийг тогтоов. Өөрөөр хэлбэл, Өгийнуур, Хашаат сумыг иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдал оруулж, Хашаат сумын хэмжээнд хорио тогтоолоо. Өгийнуур, Хашаат сумаас хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг, мал, түүнээс гаралтай түүхий эдийг гаргахыг хориглов. Хашаат суманд өнөөдрийн байдлаар хүч нэмж 4 малын их эмч ажиллаж байна. Хашаат суманд “Хонины цэцэг” өвчтэй 8 бог мал хашигджээ. Өвчний голомт буюу Жаргалант багийн Майнтын өврийн ойролцоо 5 км-ийн тойрог доторх 14 өрхийн 8000 гаруй малд бүрэн үзлэг хийж, цэцэг өвчний вирустэй, шинж тэмдэг илэрсэн малыг илрүүлэх юм байна. Үүний дараа устгал хийгдэх аж.

Харин Өгийнуур сумын Орхон багийн Мөнхөт хонхор гэдэг газар гарсан шинж тэмдэг бүхий малаас дахин дээж авч, өнөөдөр /11.17/ шинжилгээнд явуулжээ. Тус газарт 1200 гаруй малаас үзлэг хийж цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн 50 гаруй малыг хашсан байна. Дээрх сумдад малын үзлэгийн явцад цэцэг өвчтэй мал нэмэгдэнэ гэдгийг ХХААГ-ын мэргэжилтэн хэлж байна.

Ямартай ч бүх малд үзлэг хийсний дараа цэцэг өвчтэй мал бүрийг устгах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%