Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, засаг дарга А.Гылымхан нар Авто тээврийн үндэсний төвийн хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга К.Айдостай уулзлаа. Тус уулзалтын үеэр Баян-Өлгий аймаг - Улаанбаатар хотын хооронд засмал зам бүрэн тавигдаж дууссаны дараа том оврын автобуснуудыг явуулах, зорчигчдын аюулгүй байдлыг хангах талаар ярилцсан юм. Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд 51 аж ахуйн нэгжийн 1000 гаруй автобусаар олон улсын болон хот хоорондын зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байгаа.
