Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АРХАНГАЙ АЙМАГ ЭЛЭГНИЙ ЭМГЭГГҮЙ АЙМАГ БОЛНО

2016-10-15

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн гээд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамт Архангай аймагт ажиллалаа. Төлөөлөгчид эхлээд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан.
Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 65 их эмч, 156 сувилагч, тусгай мэргэжилтэн, 136 туслах ажилчин, нийтдээ 357 ажиллагсадтайгаар аймгийн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тус эмнэлэг 14 тасаг нэгжтэй, амбулторийн эмчилгээ, үйлчилгээг жилд дунджаар 89000 гаруй иргэн авдаг бол нийт 224 ортой хэвтэн эмчлүүлэх тасгуудад жилдээ 9280 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлжээ. Архангай аймагт 2014 онд оношлогооны төв байгуулсан байна. БНХАУ-ын дэмжлэгээр “Цахим эрүүл мэнд” төсөл 2015 оноос тодорхой үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд тус эмнэлэгт зарим техник хэрэгслийг суурилуулж байгаа аж. Мөн Эрүүл мэнд, спортын яам, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цусны салбар банкны тоног төхөөрөмж шинэчлэгдсэн байна.
Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зүгээс төрөх тасагт сүүлийн 25 жил их засвар хийгдээгүй учир их засвар хийлгэх, компьютер томографыг шийдвэрлүүлэх, олон улсад эмч мэргэжилтнүүдийг тасралтгүй сургалтанд хамруулах гэсэн асуудлуудыг тавсан юм. 
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: Аймгийн нэгдсэн эмнэлэгт бөөрний дутагдалд орсон хүмүүсийн гол эмчилгээ болдог аппарат болох гемодиализийн хоёр ч аппаратыг суурилуулж өгнө. Гемодиализын аппаратанд орох хүмүүсийг ирэх 2017 оны 1-р сараас эхлэн үнэ төлбөргүй оруулж байхаар Засгийн газрын шийдвэр гарсан. Төрийн, хувийн хэвшлийн гэлгүй аппаратанд үнэгүй оруулах ёстой, мөн томографын аппаратыг шийдвэрлэнэ гэв.
Архангай аймаг элэгний С вирусын өвчлөлөөрөө улсад дээгүүр бичигддэг болохыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг онцлоод, өнөөдрийн судалгаагаар Харвони эм уух шаардлагатай 2500 гаруй иргэн Архангай аймагт байгааг хэллээ. Аймгийн хэмжээнд ажлын хэсэг байгуулан судалгаа хийсэн бөгөөд элэгний өвчлөлийг бууруулах, С вирусыг эмчлэх эмийн хэрэглээний талаар судалгаа гарган ажиллаж, санал дүгнэлтээ холбогдох яам, Засгийн газарт хүргүүлжээ. Харвони эмийг Архангай аймгийн 20 гаруй иргэн ууж хэрэглэсэн бөгөөд 95-98 хувийн үр дүн өгсөн банйа. Аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг бусад гишүүд эмийн компанийн удирдлагуудтай уулзаж эмийн үнийг буулган, Архангай аймагт жишиг хэлбэрээр эмчилгээ явуулах боломжтой талаар ярилцаж, санал солилцсон байна.
Түүнчлэн Аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон аймгийн удирдлагууд хамтран төсөл боловсруулж, тусламжийн шугамаар дээрх эмийг иргэдэд үнэ төлбөргүй олгож эхлэхэд эмчилгээний үр дүнг тодорхойлох завсарын оношлогооны тоног төхөөрөмж, оношлогооны зардлыг тусгах шаардлага үүсч байгаа юм. Энэ зардлын асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нийгмийн даатгалын сангаас шийдвэрлэж болохыг хэллээ. Архангай аймагт уг төслийг хэрэгжүүлж, үр дүнг нь тооцсоны дараа бусад аймагт загвар болгон хэрэгжүүлэх бололцоотой хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%