Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УИХ-ЫН ГИШҮҮД АРХАНГАЙ АЙМГИЙН СУМДААР АЖИЛЛАЛАА

2016-10-15

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, түүнийг дагаж Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн зөвлөх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын зөвлөх гээд албаны хүмүүс 3-р тойргийн сумдад ажилласан. Харин аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Өгийнуур, Хотонт, Хашаат сумдад хамт ажилласан юм. Ингэхдээ сумын иргэдэд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна. Тухайлбал, ахмадуудад олгох “Насны хишиг”-ийн тухай, хүүхдийн мөнгө, оюутны 70,000-ын талаарх барьж байгаа бодлого, цалин тэтгэврийг хэрхэн үе шаттай нэмэх гээд олон мэдээллүүдийг өглөө.

Эхний сум бол Өгийнуур байлаа. Тус суманд өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан, харин сургуулийн уурын зуухны тогоо нь цоорхой яаралтай солих хэрэгтэйг хэлж байв. Аймгийн Засаг даргын зүгээс цоорхой тогоог солих асуудлыг шийдэж 50 сая төгрөгийг тендер зарласан ч орох байгууллага байхгүй байсаар өнөөг хүрчээ. Ажил гүйцэтгэх хүн байвал гэрээ хийхэд бэлэн байгааг аймгийн Засаг дарга ярив. Мөн сурагчийн дотуур байр нь анх 1975 онд 75 хүүхдийг авах хүчин чадалтай ашиглалтанд орж байсан бөгөөд одоо барилга муудаж, хүүхэд байх аргагүйд хүрээд байгааг хэлээд шинэ дотуур байртай болох хүсэлтэй байгаагаа сургуулийн захирал илэрхийллээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат шинэ байрны асуудлыг 2018 онд концесийн гэрээгээр шийдвэрлэж өгөхөөр боллоо. Тус сумын хүн эмнэлэг машингүй гэж байна. Энэ асуудлыг ч ирэх онд шийдэж өгөхөөр болов. Бас нэг тулгамдсан асуудал нь Өгийнуур сумын хүн эмнэлэг. Хэдий шинэ эмнэлэг гэж байгаа ч анхаасаа зураг нь буруу гарч, буруу баригдсан барилга ажээ. Дотроо буруу урсгалтай, сан техникийн асуудал нь хүнд, хүйтэн, зай талбай бага, дуу тусгаарлалт гэх зүйл байхгүй гээд зовлон их байгааг ЭМТ-ын эрхлэгч эмч Галбадрах эмч хэлж байна. Түүний хүсэлт нь мэргэжлийн баг гаргаж газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцан, зөв болгож хийх ёстой зүйлүүдийг дахин хийлгэмээр байна. Тэгж байж сумын эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд хүрнэ гэдгийг цохон хэлэв. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөхбат хэлэхдээ: дахин комисс томилж явуулна. Бүр болдоггүй юм бол барилга барьсан Хасу мандал ХХК-д акт тавих тухай хүртэл ярив. Мөн дээрээс нь түргэний машин болон эхчүүдийн амрах байрны асуудлыг ирэх онд шийдэж өгөхөөр боллоо. Өгийнуур сумын соёлын төвд үзэгчдийн суудал байхгүй бөгөөд энэ асуудлыг судалж шийдэж өгөхөөр болов. Мөн аймгийн Засаг дарга цахилгаан монтажны асуудлыг шийдэж өгнө гэв. Харин цэцэрлэгийн удирдлагын зүгээс халаалтын систем их муу, ийм учраас нэн түрүүнд халаалтын асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм.

Ажлын багийнхны дараагийн сум Хотонт байлаа. Тус суманд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын өргөтгөл бариулах, хүн эмнэлэг түргэний машинтай болох, соёлын төв нь үзэгчдийн сандалтай болох гэсэн асуудлуудыг хэлж байсан. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлэхдээ судалж шийдэх зүйлүүд байна, харин хүн эмнэлгийг ирэх оноос машинтай болгоно гэв.
Сүүлийн сум нь Хашаат байлаа. Энэ сумын соёлын төвийн байр нь нэн тэргүүний тулгамдсан асуудал байлаа. Барилгат 2014 оноос хойш хэд хэдэн удаагийн нуралт өгчихсөн. 2010 онд актлагдсан, чулуун барилга ажээ. Хашаат сумын хувьд соёлын арга хэмжээ бүрэн зогссон байлаа. Нуралттай байгаа барилгатай дарга нар танилцсан. Үүдний өрөө болон тайзны дээд хэсэг тэр чигтээ нурчихсан, зай завсраар нь тэнгэр харагдаж байсан юм. Энэ суманд соёлын төвийн шинэ барилгыг ирэх оноос эхлүүлэх шийд гарав. Тус сумын хүн эмнэлэг шинэ барилгатай хэдий ч бохирынхоо цооногтой 3 метрийн зайтай. Бохироо задалдаг мотор нь жилийн өмнө эвдэрснээс хойш бохир байнга үнэртэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулахад тун бэрх байгааг сумын эмч нар хэлнэ билээ. Ж.Мөнхбат дарга хэлэхдээ мотор авах хөрөнгийг шийдэж өгье. Өөрсдөө сайн гэсэн мотороо судал гэдэг чиглэлийг өгөв.
Хашаат суманд цэцэрлэгийн ундны усны гүний худаг хэрэгтэй байгааг хэлж байна. Үүнийг ирэх онд гадаадын хөнгөлөлттэй зээл тусламжаар, бүр болдоггүй юм бол 2018 оны төсөвт суулгаж өгнө гэв. Харин цэцэрлэгийн цахилгаан монтажийг засаж сэлбэх 5 сая төгрөгийг аймгийн Засаг дарга гаргаж өгөхөөр боллоо. 
Энэ мэтчилэн сумдын төсөвт байгууллагуудын тулгамдаж байгаа асуудлуудыг сонсон заримыг нь газар дээр шийдэж явлаа. 
Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%