Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, Дэлхийн хамгийн залуу цорын ганц бүргэдчин Н.Айшолпан охины тухай өгүүлсэн хүүхэлдэйн кино нээлтээ хийх гэж байна.
Израилийн гэрэл зурагчин Ашер Свиденский Баян-Өлгийн хязгаарт зочлохдоо Н.Айшолпан охины тухай гэрэл зургийн сурвалжлага хийсэн нь ВВС агентлагийн цахим хуудаснаа гарч байсан төдийгүй АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Олигвы Энтертайнмент”-ынхан түүний амьдралаар “The Eagle Huntress” хэмээх баримтат кино бүтээсэн юм.
Тэгвэл бүргэдчин охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн хүүхэлдэйн киноны нээлтийн ёслол нь Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.
Монголынхоо нэрийг болон Баян-Өлгий аймгийн зон олны аж амьдрал, ахуй соёлыг дэлхий дахинд түгээж чадсан бүргэдчин охин Н.Айшолпаныг “Harper's Bazaar” сэтгүүлийн 2016 оны "Эрэлхэг эмэгтэй" жагсаалтад багтсан нь яахын аргагүй бидний бахархал болж байна.
