Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2016 оны 11 дүгээр сард 2 удаа хуралдаж, Хөрөнгө зарцуулах тухай, Аймгийн ИТХ-ын Хуралдааны товыг зарлах тухай, Төрийн одон медальд тодорхойлох тухай, Форум зохион байгуулж явуулах, Зарим өмчийн талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
11 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн «Нийгэм, эдийн засгийн хөгжил-2016» форумыг анх удаа аймгийн ИТХ, ЗДТГ хамтран “Эмпати” сургуулийн хурлын танхимд зохион байгууллаа. Тус форумд Өлгий сумын ИТХ, ЗДТГ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн «REACH» төсөл, «Дэлхийн Зөн Монгол» ОУБ-ын аймаг дахь салбар, «Адра Монгол» ОУБ-ын аймаг дахь салбар, ҮХАҮТ-ийн аймаг дахь салбар, аймаг дахь Хаан, Хас, Голомт, Төрийн банкнуудын зүгээс дэмжлэг үзүүлэв.
11-р сарын 04-ний өдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын дарга Х.Тилеген, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат болон ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол нар Төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Тус уулзалтанд аймаг, орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг явагдсан юм. Энэхүү хурлаас гарсан саналуудыг үндэслэн уриалга гаргалаа.
2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар ахмадын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Урьд нь аймгийн ИТХ-ын дэргэд ахмадын зөвлөл ажиллаж ирсэн билээ. "Болсон идээнээс ам хүр, буурлаас үг сонс" гэхчлэн аймгийн удирдлагууд цаашид ахмад үеийнхний үнэтэй саналуудыг түшиглэн ажиллах зорилгоор тус уулзалтыг зохион байгуулав.
2016 оны 11-р сарын 14-ний өдрөөс 16-ны өдөр хүртэл Энхий төлөө цогцолборт УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Иргэдийн төлөөлөгчдийн хурлуудын нэгдсэн портал болох KHURAL.MN цахим хуудасны хөтлөгч, хөгжүүлэгчийн сургалтанд ажлын албанаас 2 ажилтан оролцож ирлээ.
Тус форумын зорилго нь ажилгүйдлийг бууруулахад бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, тэдний эрх, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх. ажлын байрны хангамжийг сайжруулах, хүн амын хөдөлмөр, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Àймгийн ИТХ-д иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс 66 àëáàí бичиг, 77 єргєдєл хїсэлт ирсэн бєгєєд ихэнх ажил хүсэх өргөдөл байна. Аймгийн ИТХ-аас 42 óäàà албан бичиг явуулж, иргэдийн биечлэн болон бичгээр ºãñºí єргєдєл хїсэлтийг холбогдох газарт уламжилж, шийдвэрлэх боломжтой асуудлыг тухай бїрт нь шийдвэрлэсэн байна
Аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс гарсан шийдвэр, зохион байгуулсан ажлыг bayan-olgii.khural.mn цахим хуудсаар тогтмол сурталчлав. Цаг үеийн асуудлаар 30 мэдээ мэдээлэл оруулав.
АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБА
