Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 34 дүгээр тогтоолоор баталсан "Иргэдийн нийтийн эргүүл ажиллуулах журам"-ын хэрэгжилтийг хангах, аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Иргэдийн нийтийн эргүүлийг аймгийн ГХУСАЗСЗ, аймаг дахь Цагдаагийн газар хамтран хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.