Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УУРХАЙНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСООЛОО

2016-12-08

Өнгөрсөн 9-р сарын 3-ны өдөр БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол, Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын зарим гишүүд холбогдох албаны удирдлага, мэргэжилтнүүд Цэнхэр сумын Орхон багт алт олборлож байгаа уурхайн үйл ажиллагаатай танилцан, нутгийн малчид, уурхайн эзэд, ажилчдыг оролцуулан Орхон голын бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийн үр дүнд Орхон багт үйл ажиллагаа эрхэлж байгаа уурхайнуудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон юм.
Одоогийн байдлаар Орхон багийн нутагт “Монгол газар”, “Алтан дорнод Монгол”, “Алтай гоулд”, “БМНС”, “Голден хаммер”, “Батбродерс” гэх компаниудын тусгай зөвшөөрлийн дор 30-аад компаний 1300 гаруй иргэн алт олборлож байна. Эдгээр уурхайнууд техник эдийн засгийн үнэлгээгүй /ТЭЗҮ-гүй/ уулын ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. 
 
Зураг: Цэнхэрийн  Орхон гол дагуух уурхайн одоогийн байдал.
Дээрх компаниуд ойн сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд нэвтэрч, уулын модонд тултал газар ухсан, далан шуудуу татаагүй зэргээс голын ус ихээр бохирдож, тус багийн малчид ундны усгүй, мал ундаалах усгүй, буух газаргүй шахам болтлоо асуудал хүндэрчээ. 1124 км урсдаг Орхон гол өнөөдрийн байдлаар 200 км нь улаан шороогоор урсаж байна. Хэлэлцүүлгийн үеэр “Монгол газар” компаний ерөнхий захирал Ц.Мянганбаяр, бусад уурхайн эздийн хийсэн тайлбар болон дэлгэрэнгүйг “Архангайн амьдрал” сонины дугаар 28-аас уншина уу.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%