Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ III ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2016-12-02

Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаан өнөөдөр 15:00 цагт төлөөлөгчдийн 100%-ийн ирцтэйгээ эхэллээ.   Тус ээлжит хуралдаанаар
1. Аймгийн 2017 оны төсвийг хэлэлцэх
2 Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийг батлах
3.2017 онд иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны үйл ажиллагааны болон аймгийн Засаг даргын 2016 оны үйл ажиллагааны мэдээллүүдийг хүргэх болно.
Төлөвлөгөөний дагуу  аймгийн 2017 оны төсвийг баталж, одоогийн байдлаар аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийн талаар хэлэлцэж байна.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%