Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НЭГ НАМ СОНГУУЛИЙН ЗАРДАЛД 143 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

2016-05-11

Орон нутгийн Аудитын байгууллага сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ. Аймгийн ИТХ-ын сонгуульд оролцох нэг намын зардлын дээд хэмжээ 143 сая төгрөг байх бол бие даан нэр дэвшигч 12.0-24.0 хүртэлх сая төгрөг байхыг аймгийн Аудитын газар тогтоосон байна.

Мөн аймгийн  Аудитын газар Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.17-д заасны дагуу намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг хянан үзэж дүгнэлт гаргадаг байна. Энэ дагуу аймгийн Ардчилсан нам, Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоон намууд аймгийн Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн аж.

Аудитын газар 4-н сарын 29-ний байдлаар гурван намын мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийснээр тус намууд сонгуулийн хороонд мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байна.

Эх сурвалж: EKHORON21.mn

Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны зөвлөмжийн дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нам эвсэл, бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө 4-р сарын 20-ны өдрөөс өмнө аймгийн Аудитын газарт дүгнэлт гаргуулахаар ирүүлэх ёстой. Орон нутгийн ИТХ-ын зардлын дээд хэмжээг сонгууль болохоос 90 хоногийн өмнө тогтоох ёстой ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%