Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАУЫРЖАН «ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ГАРААНЫ БИЗНЕСИЙН ТАЛААР ОРОН НУТГИЙН БОДЛОГО, САНААЧИЛГЫГ ӨРНҮҮЛЭХ НЬ» СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦЛОО

2016-11-30

11-р сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод «Залуучуудын хөдөлмөр эрхлэлт,гарааны бизнесийн талаар орон нутгийн бодлого, санаачилгыг өрнүүлэх нь» сэдэвт семинар зохион байгуулагдлаа. 

Уг семинарын зорилго нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн талаарх орон нутгийн бодлого, санаачилгыг өрнүүлэх, түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Тус семинарт Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Өмнөговь, Увс, Ховд аймаг, нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ИТХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, хамтрагч байгууллагын төлөөлөл, төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%