2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн ИТХ-ын төсөв, санхүү, эдийн засгийн хороо хуралдаж, 2 асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
1. Хурлаар төсөв, санхүү, эдийн засгийн хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар аймгийн засаг даргын орлогч А.Камелият тус хорооны даргаар томилогдов.
2. Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хороо 2016 оны Төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2017 оны төсвийн төслийн тухай хэлэлцлээ.
