Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

2016-11-30


Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалдаг аж. Улсын хэмжээнд 70 шахам мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ба энэ нь нийт хүн амын 2.8 хувийг эзэлж байгаа дүн мэдээ байдаг.

Дорнод аймгийн тухайд 4157 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 12-р сарын 1, 2-ны өдрүүдэд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр

2016 оны 12 дүгээр сар 01

10.00-10.10     Нээлт  /Хөгжимт драмын театр/

10.10-10.30     Мэндчилгээ    /Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн /

10.30-10.40     Ая дууны мэндчилгээ

10.40-11.00     Дорнод аймгийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр”-ийн тухай / Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал/

11.00-11.20     “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилт “ /Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр  орлон гүйцэтгэгч Н.Мөнхгэрэл/

11.20-11.40     “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалт” / Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ө.Амарсайхан/

11.40-12.00     “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын хөгжил оролцоог дэмжих зорилтын хэрэгжилт, үр дүн / Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа /   

12.00-12.20     “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй сэргээн засах төрөлжсөн үйлчилгээ”      /  Аймгийн БОЭТөвийн дарга Д.Должин /

12.20-12.40     “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилт  / Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн  М.Нямсүрэн /12.40-13.00     “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, нийгмийн асуудал, эрх зүйн орчин”   / Боловсрол, соёл, урлагийн газрын дарга О.Байгалмаа  /

13.00-14.00     Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Төрийн  Бус Байгууллагуудын тайлан, мэдээлэл      

14.00-15.00     Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн тоглолт

12.00-15.00    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг болон ахуйн үйчилгээг үзүүлнэ.

2016 оны 12 дугаар сар 02

13.00-16.00   БОЭТөвд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлнэ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%