Тус Цагдаагийн газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2016 оны 09 дүгээр сард гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 2037 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 1998-г шийдвэрлэсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 687-г хүлээн авч, 518 буюу 75.4 хувийг хуулийн анхны хугацаанд, 169 буюу 24.6 хувийг 6-19 хоногт тус тус шийдвэрлэж, одоо үлдэгдэл 39 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж байна.
Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 462-г нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаар прокурорт хүргүүлж, 211-н гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 14 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж, 77 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлж, 1197 материалд захиргааны арга хэмжээ авч, 37 гомдол, мэдээллийг бусад байдлаар шийдвэрлэсэн.
Гэмт хэргийн ангилалын талаар:
Гэмт хэргийг ангилалаар авч үзвэл өнгөрсөн оны мөн үеэтэй харьцуулахад хөнгөн, хүнд гэмт хэргийн гаралт 25-2.2 дахин өсч, хүндэвтэр гэмт хэргийн гаралт 34.7 хувиар буурч, онц хүнд гэмт хэрэг энэ сард бүртгэгдээгүй.
Үүнд: Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 38.6 хувиар, үүнээс: иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 32.1 хувиар, малын хулгайн гэмт хэрэг 59.3 хувиар, залилангийн гэмт хэрэг 50 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 37.5 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 10 хувиар, албан тушаалын гэмт хэрэг 50 хувиар, бусад гэмт хэрэг 28.1 хувиар тус тус буурч, бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 31.2 хувиар, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 27.3, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 10.2 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 73.3 хувиар, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2 дахин, бусдын өмчийн ашиглалын гэмт хэрэг 4.5 дахин, танхайрах гэмт хэрэг 1-ээр, хүчиндэх гэмт хэрэг 3-аар , тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг 4-ээр нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчид 190.6 сая төгрөгийн хохирол учирсаны 158.4 сая төгрөг буюу 83.1 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас захиргааны зөрчлийн шинжтэй 4532 гомдол, мэдээлэл хүлээн авч, үүнээс торгуулийн хуудсаар торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 2528 хүний, шийтгэврээр торгох шийтгэл ногдуулсан бүртгэлд 1732 хүний мэдээ мэдээлэл санд шивэгдэж, 195046.2 төгрөгний торгуулийг 4260 хүнд ногдуулсан байна.
Мөн 48 хүнийг шүүхийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулж, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчилд холбогдсон 535 хүнийг саатуулав.
Суманд бүртгэгдсэн гэмт хэрэг:
2016 оны 09 дүгээр сард Алтай суманд 10, Алтанцөгц суманд 11, Баяннуур суманд 18, Бугат суманд 11, Буянт суманд 8, Булган суманд 2, Дэлүүн суманд 6, Улаанхус суманд 21, Ногооннуур сум 11, Цагааннуур тосгон 6, Сагсай суманд 3, Цэнгэл суманд 16, Толбо суманд 3, Өлгий сумын төвд 87 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна.