Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГ ЗУДЫН БАЙДАЛТАЙ БАЙНА

2016-11-23

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг их цасанд дарагдсанаар бэлчээргүй болж, мал сүрэг хорогдож эхэлсэн байна.

Уг асуудлыг газар дээр нь очиж танилцахаар гарсан аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал ахлагчтай ажлын хэсэг далайн төвшнөөс 3000 гаруй метр өндөр, хунгарласан их цасанд дарагдсан Булган сумын Улаагчины даваа давж чадалгүй Дэлүүн сумын малчид, иргэдийн өвөлжилтийн байдалтай танилцлаа.

Улаагчины давааны цасыг «Жол» компани цэвэрлэж эхэлсэн ба  Булган сумын малыг Ховд аймгийн нутагт өвөлжүүлэх боломжгүй болсон тул бусад сумдад оторлуулах талаар яригдаж байна. Мөн Дэлүүн сумын зарим багууд зудад нэрвэгдэх төлөвтэй байгаа юм.

Булган сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрөв дэх удаа сонгогдсон «Рысжан» компанийн захирал Н.Бейбитхан байгалийн гамшигт нэрвэгдэж байгаа Булган сумын малчин, иргэдэд туслах хөдөлгөөн өрнүүлэхийг  уриаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%