Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ВАКЦИН ХИЙЖ ДУУСЛАА

2016-11-23

Баян-Өлгий аймгийн Булган сумын Цүнхэл, Улаанхус багт халдварт мялзан өвчин илэрсэнтэй холбоотой энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулах ажил тус аймгийн есөн суманд хийж дууслаа.

Эдгээр сумын 1.16 сая толгой малыг мялзан, шүлхийнээс хамгаалах вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөн аравдугаар сарын 13-наас уг ажлыг эхэлж, 1.28 сая толгой малыг вакцинжуулав.

Төв, суурин газарт Булган сумаас мал оруулж ирэхийг хатуу хориглоод байна. Бусад сумдаас оруулаад ирсэн малын гарал үүслийн гэрчилгээг аймаг дахь Цагдаагийн газраас нарийн шалгаж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%