Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ЖАНУЗАХ ТӨРИЙН БАНКНЫ САЛБАРЫН ЗАХИРЛААР ТОМИЛОГДЛОО

2016-11-22

Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлаар Алтай сумаас аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон, эдийн засагч мэргэжилтэй Хуанын Жанузах томилогдлоо.

Х.Жанузах нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 1985 онд төрсөн. 2004 онд  бүрэн дунд сургууль, 2008 онд МУИС, 2014 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн ня-бо, бизнесийн удирдлагын  мэргэжлээр төгссөн. Бизнесийн удирдлагын магистр. 2008 оноос Хас банкинд менежер, 2013 онд «Ёлт констракшн» компанийн захирал, 2012 онд Өлгий сумын ИТХ-ын төлөөлөгч, 2013 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны тэргүүн юм.

Шилдэг барилгачин, Сангийн яамны хүндэт өргөмжлөл, Хас банкны шилдэг ажилтан, мөн аймгийн Засаг дарга, ИТХ-ын өргөмжлөлөөр шагнагдсан, 2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%