Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ажлын хороод хуралдлаа

2016-11-22

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцоо, өргөдөл гомдлын ажлын хорооны анхдугаар хуралдаан хуралдлаа.

 

Хуралдаанаар ажлын хорооны даргыг сонгон ажлын хорооны хариуцан хяналт тавих ажлын чиглэлтэй танилцсан. Үүнд:

 

1.  1.Иргэний танхимаар хэлэлцүүлэг хийхэд дэмжлэг үзүүлэх

2.  2.Иргэдээс дүүргийн ажил амьдралтай холбоотой ирүүлсэн санал шүүмжлэл, өргөдөл гомдлыг судалж үзэх, холбогдох ажлын хороо болон байгууллага, албан тушаалтанд уламжлах

3. 3,Иргэдээс гаргасан санал, шүүмжлэлийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын шийдвэрт тусгуулах талаар анхаарч ажиллах

4. 4,ИТХ, Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол,шийдвэр, ажлын хороодын санал, дүгнэлт, ажлын албаны мэдээ, мэдээллийг ил тод нээлттэй байдлыг хангах.

5.  5,“Иргэний танхим”-ын үйл ажиллагааг тогтмолжуулж, дүүрэгт тулгамдсан асуудлын нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулж ажиллах.

 

6.  6,Хороодод “Иргэний танхим” байгуулах арга зүйн туслалцаа үзүүлэх, шууд ардчиллыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах

 

7.  7,Иргэдээс санал, хүсэлт авах, асуудлыг нь шийдвэрлэж хариуг буцааж хүргэх

 

8.  8,Иргэд руу чиглэсэн ажил төлөвлөх, зохион байгууллах, биелэлтэнд хяналт тавих


Мөн хуралдаанаар ажлын хороонд хамаарах дараах байгууллагуудтай танилцлаа.

 

1.    Төрийн бүх байгууллагууд

 

Ирэний оролцоо, өргөдөл гомдлын ажлын  хорооны гишүүд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус хорооны үйл ажиллагааны үндсэн чиг үүрэгтэй холбогдол бүхий Налайх хотын Захирагчын ажлын алба, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудын өргөдөл гомдлын шийдвэрлэлтын байдалтай танилцахаар боллоо. Мөн ажлын хорооны 2017 оны төлөвлөгөөгөө дараагийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3928
2725 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%