2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр "Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо, эмэгтэйчүүдийн манлайлал" төслийн ээлжит хэлэлцүүлэг Баян-Өлгий аймагт зохион байгуулагдлаа. Энэхүү төслийн зорилго нь олон нийтэд авлигын талаархи мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, төрд тавих иргэний болон ИНБ-иудын хяналтыг сайжруулах ба хэлэлцүүлгээр тухайн орон нутагт оршиж буй авлигын асуудлыг тодорхойлохыг зорив. Уг хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, 13 эмэгтэйчүүдийн ТББ-иудын төлөөллүүд болон аймгийн хуульчдын холбооноос оролцов.
