Нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хориглоход хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл аймгийн ГБХЗХГ-тай хамтарч "Нэг санаачилга-Нэг ажил" үндэсний аянг тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд амжилттай зохион байгууллаа.
Тус аянд 14 сургууль оролцож, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тайлангаа ирүүлж, үйл ажиллагаагаа танилцуулсны үр дүнд
- Өлгий сумын 1-р бүрэн дунд сургууль - 1 дүгээр байр
- Өлгий сумын 2-р бага сургууль - 2 дугаар байр
- Өлгий сумын 4-р бүрэн дунд сургууль - 3 байр
- Бастама бүрэн дунд сургууль, Зайд бүрэн дунд сургууль, Толбо сумын бүрэн дунд сургууль тусгай байр тус тус эзэллээ.
"Хүүхдийн эсрэг хүчирхийллийг ТЭГ болгоё" уриалга гарган амжилттай оролцсон сургуулиудын багш, сурагчдыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан хүлээн авч, баяр хүргэж, шагналаа гардуулж өглөө.