Өчигдөр дэлхийн оюутны өдрийг тохиолдуулан Ховд их сургуулийн салбар сургуульд «Төрөлх нутгийн хөгжилд оюутан миний оролцоо» сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Тус бага хуралд 10 гаруй оюутан илтгэл тавьж,уран илтгэл,оновчтой судалгаагаар бусдаас ялгарсан М.Ууганцэцэг тэргүүн байр эзэлж, аймгийн ИТХ-ын даргын "Хүндэт Өргөмжлөл"-өөр шагнагдлаа.
