Авлигатай тэмцэх газрын албан хаагчид энэ өдрүүдэд долоон чиглэлд хуваагдан 21 аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр тус газрын ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АТГ-ын аюулгүй байдал, хяналт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Баярхүү, урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр, Тамгын хэлтсийн ажилтан, хуулийн зөвлөх З.Энхтайван, АТГ-ын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Ц.Баасандэлгэр, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Э.Ганбат, АТГ-ын хяналт шалгалтын ажилтан, комиссар Г.Тамир нар ажиллаж байна.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүдийн оролцоотойгоор Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, төрийн албанд олон нийтийн тавих хяналтыг сайжруулах чиглэлээр анхаарах ёстой асуудал, энэ чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар сургалт зохион байгуулагдлаа.